[БИДНИЙ НЭГ] 19 насандаа хамтын бизнес эхлүүлсэн ГУРВАН НАЙЗ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

Б.Батсүх, Г.Мөнхбадрах, Д.Энхтөр гурав мах худалдаалах бизнесээ эхлээд гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тэд нийгмийн чиг хандлагаа дагаж, үеийн залуусын адил ажил хийхээс илүү амьдралд ойр, хүний хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай зүйл хийхийг бодож энэ бизнесээ эхлүүлжээ. Одоо тэдний бизнес тун амжилттай яваа...

Энэ гурван залуу ёстой л үйлчлэгчээсээ компанийн захирал хүртэлх бүх зүйлсээ өөрсдөө хийнэ. "Бид гурав өдөр өдрөөр ээлжлээд компанийнхаа захирлыг хийдэг юм аа" гээд хээв нэг инээлдэнэ. Нэг нь санхүү тооцоогоо зохицуулна, нөгөө нь махаа зөөж, савлана. Харин үлдсэн нэг нь худалдагчийн ажлаа хийнэ. Энэ гурван албан тушаалыг тэд ээлжилж хашдаг. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

Тэдний хоёр нь тогооч мэргэжилтэй. Ажилд орох гэхээр туршлага шаардаад хэцүү байдаг болохоор хувиараа бизнес хийж үзэхийг хүсдэг байсан гэнэ. Тэгээд л хүн бүрийн хэрэглээ болох мах худалдаалахаар ярилцаж, тохирчээ.

Залуусын бизнесийн гараагаа эхлүүлсэн газар "The One center" худалдаа, үйлчилгээний төв. Тэд энэ цэвэрхэн, тохилог орчинд найрсгаар үйлчилдэг. Худалдан авалт хийхээр ирсэн хүмүүст бүтээгдэхүүнээ санал болгож, эелдэг ханддаг нь биднийг инээмсэглэн тосож авахад л мэдрэгдэж байсан юм. 

Энд үхрийн, хонины, гахайн, тахиан мах гээд бүх л малын махыг худалдаалахаас гадна хонины хуйхалсан толгой, үхрийн шийр зардаг. Мөн үндэсний үйлдвэрлэгч компаниудын мах, махан бүтээгдэхүүнийг ч худалдаалдаг. 

"Бид махаа малчин айлаас нь шууд татан авдаг. Бас яг Дэнжийн 1000"-д зардагтай ижилхэн үнээр худалдаалж байгаа. Ойрхон айлуудад хүргэлтээр оруулаад өгчихдөг юм. Гэрийнхээ хажуугаас захын үнээр мах авна гэдэг чинь сайхан биз дээ" хэмээн бахдалтайгаар ярина.

Бизнесээ эхлүүлэхээс өмнө нэг л учраа олохгүй, гадагшаа л явж ажил хийе гэж бодож байсан залуус одоо дэндүү жаргалтайгаар мах худалдаалж байна.

Өөрсдийн гэсэн ресторантай болох зорилготой залуусын тасгаар зочилж, өглөө бүр шинээр нь гаргадаг махнаас нь худалдаж авахыг уншигч та бүхнээс хүсье. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.237) 2022 оны 04 сарын 10

Хөөрхөн хүүхдүүд вэ? Та нар хүслээ биелүүлж. ресторан,төрөлжсөн том дэлггүртэй удахгүй болно. Амжилт хичээх л юм бол мөрөөдөл нь маш ойрхон бн.

0  |  0
zochin(124.158.69.118) 2022 оны 04 сарын 09

yamar mundag yum be, bayarlalaa, amjilt husie zaluuchuudaa

0  |  0
zochin(124.158.69.118) 2022 оны 04 сарын 09

yamar mundag yum be, bayarlalaa, amjilt husie zaluuchuudaa

0  |  0
. (176.234.10.178) 2022 оны 04 сарын 07

Amjilt hvvhdvvd ee

0  |  0
Top