СЭЛЭНГЭ: Хөдөлмөрийн аюулгүй байдлын ач холбогдлыг танилцууллаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 06

Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” эхэллээ.

Тус аяны нээлтийн ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн нийт 13 байгууллага оролцож, үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг, хөдөлмөр хамгааллын хувцас, багаж зэвсэглэмж, техник тоног төхөөрөмжийн онцлог, ач холбогдлыг танилцуулав.

 

Түүнчлэн Онцгой байдлын газрын алба хаагчид гал түймэр унтраах тактикийн үйл ажиллагаа, тархалтаар усан хөшиг татах, ассан галыг унтраах, өндөр барилга дээрээс нэрвэгдэгчийг аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, галыг импульсэн буу ашиглан унтраах, холматро /таслагч /автомат ажиллагаатай багажаар барилгын нурангид ажиллах ажиллагаа зэрэг үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

 

 

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top