Дэлхийн банкны бүс нутгийн асуудал хариуцсан захиралтай уулзлаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт өчигдөр /2022.04.04/ Дэлхийн банкны Зүүн ази, Номхон далайн бүс нутгийн Засаглалын асуудал хариуцсан захирал хатагтай Алма Кананиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Эдийн засаг, хөгжлийн яамны чиг үүрэг, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийг төлөвлөх, хөгжлийн нэгдсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн арга зүй, удирдлагаар хангаж, нийгэм, эдийн засгийн чадавхыг тогтвортой, хүртээмжтэй дээшлүүлэх зорилгын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Хатагтай А.Канани Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах, ойрын хугацаанд боловсруулахаар ажиллаж буй хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн судалгаа, боловсруулалтад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Дэд сайд С.Наранцогт Монголын Эдийн засгийн форумын урьдчилсан хэлэлцүүлэгт Дэлхийн банк идэвхтэй оролцсон явдалд, мөн ирэх өдрүүдэд зохион байгуулагдах үндсэн форумд үндсэн илтгэгчээр Дэлхийн банкны Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн олон улсын захирал Марселло Эстевао оролцохоор болсныг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top