24 ЦАГТ | Ковид-19 халдварын 81 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

( 2022.04.05 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 81 тохиолдол батлагдсан байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдол
 

  • Улаанбаатарт -37
  • Орон нутагт - 44

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 203, гэрийн хяналтанд 678 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 16 нь хүүхэд, 4 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 58 хүний бие хүнд, 8 хүний бие нэн хүнд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top