Э.Бат-Үүл: Шүүх хуулиа барьж, хуульд нийцүүлж шийдвэрлэлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

Шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2022.04.04/ болсон. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Ингэхдээ Хотын дарга асан Э.Бат-Үүлд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан. 

Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл суллагдах үеэрээ байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Шүүх хурал хуулиа барьсан, хуульдаа нийцүүллээ. Миний байн байн яриад байдаг л зүйл. Хэрэв асуудал байгаа бол шалгах хэрэгтэй. Гэхдээ шалгахдаа бүгдийг хуулийн дагуу, нийцүүлж шалгах хэрэгтэй. Өнөөдрийн шүүх хурал яг л тийм шийдвэр гаргалаа гэж бодож байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүх хууль зөрчсөн байна гэдэг зүйлийг л ярилаа. Хотын дарга ч байсан бай, жирийн иргэн ч байсан бай хуулийн өмнө тэгш эрхтэй. Гэхдээ ямар нэгэн захиалгагүй, ямар нэгэн хууль зөрчихгүйгээр л үйл ажиллагаа явах ёстой. Энэ бол хуулийн ардчилалын том ялалт. Учир нь, бүгд тэгш эрхтэй. Асуудал байвал бүгд л шалгуулах ёстой" гэсэн байна. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.49) 2022 оны 04 сарын 05

Бат-Үүл албан тушаалын болон эд хөрөнгөний шуналгүй хүн. Ямар асуудал үүссэнийг мэдэхгүй ч хэлмэгдсэн байх л гэж бодож байлаа. Шудрага шүүх таарчээ.

0  |  0
гэрч(64.119.22.74) 2022 оны 04 сарын 05

төрд ажиллагсадын анхааралд: бүгд улсын санг уралдаж хоосол та нарт хууль үйлчилэхгүй.уралдаж идэцгээ! түргэн.\n

0  |  0
Zochin(109.89.151.254) 2022 оны 04 сарын 05

Daxiad l xongiliin shyyx gedeg ni ajillaad exellee, boon xar xuivaldaan…

0  |  0
зочин(202.72.240.53) 2022 оны 04 сарын 05

Монголын шүүх гэж дээ хөөрхий хэдэн улс төрчдыг толгойгнь илэхээс өөр шийдвэр гаргадаг болж анхан шатны шүүхийн шийдвэр хэлмэгдүүлсэн юм бол бүгд шүүгч нарыг нь огцоруул лалкаа

0  |  0
Зочин(103.212.119.107) 2022 оны 04 сарын 05

Хулгайч. Хүүтэйгээ нийлж хулгай хиийсэн бгаа бхгүй юу.

1  |  0
Зочин(103.212.119.107) 2022 оны 04 сарын 05

Хулгайч. Хүүтэйгээ нийлж хулгай хиийсэн бгаа бхгүй юу.

1  |  0
Top