24 ЦАГТ | Ковид-19 халдварын 112 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

( 2022.03.31 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 112 тохиолдол батлагдсан байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдол
 

  • Улаанбаатарт -55
  • Орон нутагт - 57

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 292, гэрийн хяналтанд 889 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 47 нь хүүхэд, 14 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 48 хүний бие хүнд, 11 хүний бие нэн хүнд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top