ТОДРУУЛГА: Одоогоор ОХУ хилээ бүрэн нээгээгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

ОХУ коронавирусний халдвар тархахаас сэргийлэх зорилгоор Монгол Улс руу авто замын боомтоор нэвтрэхэд хязгаарлалт тавиад байсан билээ.

Энэхүү хязгаарлалтыг гуравдугаар сарын 30 буюу өнөөдрөөс цуцалж, хилээ нээж байгаа талаарх мэдээллийг ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлсэн. Үүн дараа олон нийтийн сүлжээнд ч өнөөдрөөс ОХУ руу нэвтрэх боломжтой болсон талаар мэдээлэл цацагдаад байна. 

Энэ талаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад "Одоогийн байдлаар ОХУ хилээ бүрэн нээгээгүй. Бидэнд Гадаад харилцааны яамнаас албан мэдэгдэл ирсэн тохиолдолд хил нээгдэнэ. Одоогоор ямар нэгэн мэдэгдэл ирээгүй байна" гэсэн тайлбар, мэдээлэл өглөө. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top