ЧӨЛӨӨТ БӨХ: ААШТ-д зодоглох Ираны бөхчүүд

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

“Улаанбаатар-2022” бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д оролцох Ираны шигшээ баг. Манай улсад чөлөөт бөхийн төрөлд ДАШТ-ий хүрэл медальт Мохаммадхоссейн Мохаммадиан, Йонес Эмамичогай болон Азийн хошой аварга Ядоллах Мохеби гээд туршлагатай бөхчүүдээс гадна өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шинэ гарч буй залуу бөхчүүдээ илгээхээр болов.

Ираны шигшээгийн дасгалжуулагчийн багт Пежман Доросткар, Бехнам Эхсанпур гээд чөлөөт бөх сонирхогчдын танил тамирчид ирэх нь ээ. 

ИРАНЫ ШИГШЭЭ БАГ
 

57 кг: Реза Моменижузадех

61 кг: Дариуш Хазратголи

65 кг: Рахман Амузадхалили. Залуучуудын дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн Дэлхийн хошой аварга (2018, 2019 он)

70 кг: Мохаммадмехди Еганехжафари. Цэргийн ДАШТ-ий хүрэл (2021 он)

74 кг: Йонес Эмамичогай. Насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл (2019 он), “U-23”-ын хүрэл (2017 он), залуучуудын ДАШТ-ий хүрэл (2017 он), өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө (2013 он)

79 кг: Али Савадкоухи. 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл (2021 он), Азийн АШТ-ий мөнгө (2021 он), хүрэл (2020 он)

86 кг: Мохсен Мостафави Аланжах

92 кг: Амирхоссейн Фирeзпeрбандпей. “U-23”-ын ДАШТ-ий хүрэл (2021 он), залуучуудын Дэлхийн аварга (2021 он), өсвөр үеийн Дэлхийн аварга (2019 он)

97 кг: Мохаммадхоссейн Мохаммадиан. ДАШТ-ий хүрэл (2014 он), Азийн аварга (2015 он), Цэргийн наадам (2019 он), цэргийн ДАШТ-ий аварга (2021 он)

125 кг: Ядоллах Мохеби. ААШТ-ий хошой аварга (2017, 2019 он), цэргийн ДАШТ-ий хошой аварга (2018, 2021 он)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top