Ким Жон Ун: БНАСАУ давшилтын зэвсэглэлээ үргэлжлүүлэн хөгжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улс давшилтат зэвсгээ үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэж мэдэгджээ.

Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/-ийн мэдээлснээр, тэрбээр тив алгасагч “Хвасон-17” баллистик пуужинг амжилттай туршихад хувь нэмрээ оруулсан цэрэг, эрдэмтэдтэй хийсэн уулзалтын үеэр ийн мэдэгдсэн байна.

Ким Жон Ун БНАСАУ батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлэх зорилгоосоо ухрахгүй гэж онцлоод Солонгосын ардын армийн зэвсэглэлд нийлүүлэх илүү хүчтэй давшилтат зэвсэг бүтээх болно гэжээ.Хойд Солонгосын төв “Нодон синмун” сонин энэ сарын 26-нд БНАСАУ энэ сарын 24-нд “Хвасон-17” баллистик пуужинг амжилттай туршсан нь тус улсын Засгийн газар, ард түмний хувьд агуу ялалт боллоо гэж бичиж байсан билээ. Энэ сарын 25-нд KCNA “Хвасон-17” баллистик пуужинг Ким Жон Уны тушаалаар туршсан тухай мэдээлж байв. Хойд Солонгосын талын мэдээллээр, шинэ баллистик пуужин 1090 км зай туулж, 6248 км өндөр хүрчээ. Пуужин агаарт нийт 68 минут хөөрч, Япон тэнгист байгаа оножээ.

Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр, “Хвасон-17” Японы Ошима хойгоос 150 км зайд эдийн засгийн онцгой бүсэд унажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол (66.181.161.120) 2022 оны 03 сарын 28

Ардчилал гэж худлаа хуцдаг дэлхийг захирахыг хүсдэг ануг устгах хэрэгтэй

0  |  0
Иргэн(66.181.161.122) 2022 оны 03 сарын 28

АНУ- д салаавч өгөхтэй л болж дээ.

1  |  0
Top