Гадаад харилцааны дэд сайд Британийн гадаад хэргийн төрийн сайдтай уулзалт хийв

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрхи дорнодын асуудал хариуцсан Төрийн сайд Аманда Миллингтэй өчигдөр /2022.3.24/ цахим уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцаж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зайл зайл(103.57.95.77) 2022 оны 03 сарын 25

Ийм юмнуудар бүү сайд тавь. Ямар ч туршлагагүй. Батцэцэг ГХ-н яам бүгд огцор

0  |  0
Top