М.Уранцэцэг анхны тулаанаа товлохоор АНУ-ыг зорилоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Уранцэцэг энэ оны эхээр жүдо бөхөөс зодог тайлж буйгаа зарласан билээ. Бөхийн карьертаа цэг тавьснаа зарлахын зэрэгцээ үргэлжлүүлэн тулааны спортоор хичээллэх болсноо тэрээр спорт сонирхогчдад дуулгасан юм.

Тэгвэл оны эхнээс тулааны спортын бэлтгэл, сургуулилтаа эхлүүлсэн М.Уранцэцэг баатар холбогдох гэрээ хэлцэл хийж, мэргэжлийн өндөр түвшний бэлтгэл хангахаар өнөөдөр (2022.03.24) гэр бүлийн хамт АНУ-ыг зорилоо.

Тэрээр нөхөр болон дасгалжуулагч Б.Содгэрэлийн хамт АНУ явж байгаа бөгөөд хэсэг хугацааны дараа анхны тулаанаа товлох тухай ч яригдаж байгаа аж.

М.Уранцэцэг гавьяат жүдо бөхөөс зодог тайлах шийдвэр гаргахдаа "16 жил жүдо бөхийн спортоор хичээллээд сайхан хамт олон, найз нөхөдтэй боллоо. Үе, үеийн багш нартаа маш их баярлалаа. Үүнээс хойш холимог тулааны UFC-д орохоор болсон. Та бүхэндээ аваргын бүсийг авчирна гэж амлая” хэмээн хэлж байв.


Түүний жүдо бөхийн амжилтууд
 

  • 2013 оны Дэлхийн аварга,
  • 2017 оны ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт,
  • 2012 оны Ази тивийн аварга,
  • 2009, 2013 оны ААШТ-ий хошой хүрэл медальт,
  • "Токио-2020" олимпын наадмын хүрэл медальт

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 03 сарын 24

за ёстой нөгөө юу сайхан дур сайхан гэдэг л энэ байх, чадаж байвал болж л байна ш дээ, угаасаа тэр олон жил барилдах ноцолдохоос өөр юм хийгээгүй хүн өөр яах ч билээ дээ

0  |  0
Иргэн Д(202.9.40.73) 2022 оны 03 сарын 24

Эмэгтэй хүн зодолдож яах гэсэн юм бэ

0  |  0
Иргэн Д(202.9.40.73) 2022 оны 03 сарын 24

Эмэгтэй хүн зодолдож яах гэсэн юм бэ.

0  |  0
йбахву (66.181.166.134) 2022 оны 03 сарын 24

д.сумьяабазар шиг юм болох нь дээ.

0  |  0
78(43.228.131.110) 2022 оны 03 сарын 24

Залуучуудад алуулах нь дээ.

0  |  0
.(66.181.189.15) 2022 оны 03 сарын 24

Супер

1  |  0
Top