НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Оросын тогтоолыг хүлээн авсангүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх үеэр гал зогсоохыг уриалсан ОХУ-аас өргөн барьсан тогтоолын төслийг хүлээн аваагүй байна.

ОХУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя өрнөдийн орнуудыг асуудлыг улс төржүүлж байна гэж шүүмжлээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт бичгийг хүлээн аваагүйд харамсаж буйгаа илэрхийлжээ.

АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд Орос улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг өөрийнхөө балмад үйлдлийг хаацайлахын тулд ашиглаж байна. ОХУ ийм тогтоолын төсөл өргөн барих эрхгүй гэж мэдэгдсэн байна. АНУ, Их Британийн байнгын төлөөлөгчид Оросын тогтоолын төсөлд Украинд хүмүүнлэгийн хямрал бий болгосон Москваг буруутгаж, түрэмгийлэгч гэж буруутгаагүй тул Оросын тогтоолын төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.

БНХАУ-ын байнгын төлөөлөгч Жан Жюн тогтоолын төслийг батлаагүйд харамсаж буйгаа илэрхийлээд БНХАУ олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд Украин дахь хүмүүнлэгийн асуудал тулгамдсан асуудал болж буйг хүргэхийн тулд тогтоолын төслийг дэмжсэн гэж онцолжээ.

Тогтоолын төсөлд иргэний дэд бүтцийг цэргийн объектууд байрлуулахад ашиглахгүй байх, цэргийн объектуудыг хүн ам ихтэй суурин газруудад байрлуулахгүй байхыг уриалж, эмч, хүмүүнлэгийн ажилтнууд, тэдний тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, эмнэлгийг хамгаалахыг талуудаас шаардах, энгийн иргэдэд Украинаас аюулгүй, саадгүй гарах, хүмүүнлэгийн тусламж авах боломжоор хангахыг уриалжээ.

ОХУ-аас өргөн барьсан энэхүү тогтоолын төслийг ОХУ, БНХАУ дэмжиж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бусад 13 гишүүн (Франц, Их Британи, АНУ, Энэтхэг, Ирланд, Кени, Мексик, Норвег, Албани, Бразил, Габон, Гана, АНЭУ) түдгэлзсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.23.69) 2022 оны 03 сарын 25

Иргэдээ гаргахыг яагаад дэмжихгүй байгааг огт ойлгосонгүй. Энэ бүхэнд хэний эрх ашиг илт дамамгайлаад байгааг ойлгоход хэцүү биш л байна даа\n

0  |  0
Иргэн(66.181.161.2) 2022 оны 03 сарын 24

Энгийн иргэдийг хотоос гаргахыг хүсэхгүй байгаа нь харагдаж байна. УКРАЙНЫ нацистууд энгийн иргэдийг хүчээр барьж байгаа гээд шуугиад байдаг нь бараг л үнэн бололтой.. Хэрэв энгийн иргэд байхгүй нөхцалд тулаан яаж өрнөх нь ойлгомжтой л доо. Үүнийг УКРАЙНЫ цэргийнхэн болон нацистууд мөн барууныхан сайн мэдэж байгаа

0  |  0
Ok2(66.181.191.227) 2022 оны 03 сарын 24

Yaaajaagaaan bol

0  |  0
Top