“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ын нэрийг өөрчлөх асуудлыг танилцуулав

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр /2022.03.23/ боллоо.

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үндсэн чиглэл, дүрмийг шинэчлэн батлуулах, паркийн бүсийг тогтоох тухай тус газрын дарга Б.Мягмар танилцууллаа.

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ нь 2014 онд байгуулагдсан. Энэ хугацаанд үерийн усны барилга байгууламж, борооны ус цуглуулах төв шугамын зураг төсөв, паркийн хамгаалалтын бүсийн зураг төсөв, паркийн дотор инженерийн шугамын зураг төсөв, технологийн усан хангамжийн зураг төсөв, гидрогеологийн  судалгаа зэрэг ажлыг хийж гүйцэтгэж ирсэн. Тус газрыг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах санал гаргаж, дүрмийг шинэчлэн боловсруулжээ. Ингэснээр дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн паркийг байгуулах замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ыг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ болгон өөрчлөхийг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Njuty(202.70.34.70) 2022 оны 03 сарын 24

Хөнгөн аж үйлдвэрийг нийслэлд ойр байхаар төлөвлөн хөгжүүлэх улсын хэмжээний өргөн хүрээтэй ойлголт нь нийслэлийн өмчит нэг аж ахуйн нэгж болж хувирч байгаа нь бодлогын жижигрэлт, хөгжлийн стратегийн ухралт болж байна. Харин ч хэд хэдэн паркийг бий болгох хэрэгтэй юм. Тэгж байж хүн амын төвлөрөл ихтэй нийслэлийн хэрэгцээг хангах боломж бүрдэх юм даа. Ингэж жижгэрсэн ойлголттой байж хөгжихгүй ээ.

0  |  0
Top