Боб Сагетийн нас барсан өрөөний зургийг ДЭЛГЭЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

 

АНУ-ын жүжигчин, комедиан, хөтлөгч Боб Сагет өнгөрөгч нэгдүгээр сарын 9-нд "Orlando Ritz-Carlton" зочид буудалд нас барсан байдалтай олдсон. Жексонвилл хотод стэнд ап үзүүлбэр үзүүлснийхээ дараа зочид буудалдаа амрахаар ирсэн түүний цогцсыг маргааш олсон бөгөөд хэргийн талаарх мэдээлэл одоог хүртэл олны анхаарлыг татсаар байна. 

Тэгвэл албан ёсны эх сурвалжууд өчигдөр (2022.03.22) талийгаачийн нас барсан өрөөний зургийг олон нийтэд цацлаа.

Зураг дээр түүний толгойг гэмтээсэн байж болохуйц хавтанг тод харуулсан байна.

Сануулахад, урьдчилсан байдлаар Боб Сагетыг толгойдоо мохоо зүйлээс авсан гэмтлээс үүдэн нас барсан гэдгийг тогтоосон ба шөнийн 02:00 цагийн үед орныхоо толгойг дагз хэсгээрээ мөргөсний улмаас тэр дороо амьсгал хураасан гэх дүгнэлтийг  шинжээчид хийгээд байгаа юм.
 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top