Бен Аффлек, Женнифер Лопез нар шинэ байшингаа ТАНИЛЦУУЛЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

 

Алдарт жүжигчин Бен Аффлек болон Женнифер Лопез нар өөрсдөдөө болон хүүхдүүддээ зориулан шинэ байшин худалдан авчээ. 

Тэд ирээдүйгээ хамтдаа төлөвлөж эхлээд багагүй хугацааг өнгөрөөж байгаа аж. Өөрсдийн хүүхдүүдийг хамтдаа тоглож, өсөж хөгжихөд таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор удаан хугацааны турш хайсан байшингаа эцэст нь олсноо мэдэгджээ. 

Тус байшин нь "Bel Air" хотхонд 20.000 ам дөрвөлжин м2 талбайг хамран байрших бөгөөд 50сая гаруй ам.долларын үнэтэй аж. 

10 унтлагын өрөө, 17 угаалгын өрөө, 2 гал тогоо, ажилчдад зориулсан 2 унтлагын өрөө, кино театр, мини бар, усан сан, 1х1 хэмжээтэй гольфийн талбай зэргээс бүрдэх уг байшин гадна талаараа модоор хүрээлэгдсэн учир гаднаасаа харагдах боломжгүй учир нууцлалын зэрэг өндөртэйд тооцогддог байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(66.181.161.104) 2022 оны 03 сарын 22

аргагүйдээ дэлхийн одод юм чинь манай авилгачид том байшинтай байхад

1  |  0
Top