ТАНИЛЦ: Монгол Улсын цахим виз мэдүүлэх ЗААВАР

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 03 сарын 27

 

Цахим визийг “Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-д багтсан 36 орны иргэд дэлхийн аль ч өнцгөөс мэдүүлэх боломжтой.

Цахимаар олгох визийн ангилал
 

  • Жуулчин /K2/
  • Соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/
  • Дамжин өнгөрөх зорчигч /K6/ гэсэн ангиллаар дэлхийн хаанаас ч цахим виз мэдүүлэх боломжтой юм.

Цахим виз мэдүүлэх дараалал
 

  • www.evisa.mn сайтад хандах
  • Визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөх
  • Төлбөрөө төлөх
  • Виз мэдүүлсэн баримт бичиг хянагдах
  • Зөвшөөрөгдсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим виз таны и-мэйл хаягаар очсоноор таны Монгол Улсад зорчих эрх нээгдэх юм.

Шийдвэрлэх хугацаа
 

  • Evisa.mn цахим систем 24/7 мэдүүлэг хүлээн авна
  • Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтан виз мэдүүлгийн бичиг баримт, виз олгох эсэхийг хянах
  • Ажлын 3 хоног буюу 72 цагийн хугацаанд шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.

Цахим визээр хил нэвтрэх
 

Гадаадын иргэн нь цахим визийг хэвлэмэл байдлаар болон ухаалаг төхөөрөмж дээр паспортын хамт биедээ авч явах ба хилийн боомт дээр уншуулж, Монгол Улс руу нэвтрэх эрхтэй болох юм.

Цахим виз мэдүүлэхэд анхаарах зүйлс

  • Цахим виз мэдүүлгийн мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөх,
  • Цахим виз мэдүүлэхэд паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байх.
  • Цахим визийг өөрийн ирсэн зорилгоос бусад зорилгоор ашиглахыг хориглоно.
  • Гадаадын иргэн виз авсан нь түүнийг Монгол Улсад нэвтрүүлэх баталгаа болохгүй гэдгийг анхаарна уу!


ЛИНК: English: https://www.youtube.com/watch?v=xcKzMqNPq_A Монгол: https://www.youtube.com/watch?v=QMHKiz5WTUA

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top