Монгол уугуул үүлдрийн нохдын тухай үзэсгэлэн гарна

2022 оны 03 сарын 18

Монгол үндэсний уугуул үүлдрийн ноходтой холбоотой уран бүтээлчдийн үзэсгэлэн, археологийн олдвор, фото болон угсаатны зүйн үзмэрүүдийг хамруулсан томоохон соёлын арга хэмжээг ерөнхий зохион байгуулагчаар Монгол арт галерей, Монгол банхар судлалын холбоо \ТББ\ “АНДГАЙ” үзэсгэлэнг 2022 оны гуравдугаар сарын 20-28 ны өдрүүдэд үзэгч олонд толилуулна.

Үндэсний уугуул нохойн нэг болох монгол банхар үүлдрийн цэвэр цусны удмын санг хамгаалан хөгжүүлэх, хөдөө орон нутагт малчны хотонд эргэн нутагшуулах, монголчуудын нүүдэлчдийн соёл, ахуй амьдрал, өв уламжлалыг хүүхэд багачууд, олон нийтэд төдийгүй дэлхий дахинаа сурталчлан таниулах зорилготой томоохон үзэсгэлэн арга хэмжээг дэмжигч байгууллагаар Монгол Улсын Соёлын Яам, ШУА- Археологийн хүрээлэн, Стандарт хэмжилзүйн газрууд ажиллаж байна.

1-р давхрын танхимд Монгол Банхар судлалын холбоо ТББ, нохой танилцуулга,худалдаа

2-р давхрын танхимд Мэргэжлийн зураач уран бүтээлчдийн уран зураг, баримал, сийлбэр, арьсан урлалын бүтээлүүд

3-р давхрын танхимд Мэргэжлийн гэрэл зурагчид, Угсаатны зүйн танин мэдэхүйн эд зүйлс хэрэглэл, чихмэлийн үзэсгэлэн

4-р давхрын танхимд “Монгол банхараа хэн сайн мэдэх вэ?” хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн тус тус зохион байгуулагдана.

 

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 2022.03.20 ны 11 цагт болно.

Хаяг: БЗД 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн замын урд Монгол арт галерей

Утас: 88079909, 77198080, 86474747

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top