Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардуулав

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

“Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх журам”-ын болзол хангасан шилдэг сонсогч, сурагчид шагналаа гардаж авлаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ
 

  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ерөнхий цэргийн 4 дүгээр дамжааны сонсогч Нэргүйн Дашзэвэг;
     
  • Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч Булганы Марал-Эрдэнэ;
     
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Отгонжаргалын Шаравжамц нарт шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.

Сонсогч, сурагч нар сурлагаараа бусдыгаа манлайлан, эрдэм шинжилгээний ажил, уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцож, цэргийн тангараг, дүрмийн шаардлагыг чанд сахин биелүүлж, сахилга бат, хариуцлага, хандлага, бие бялдар, ёс зүйн зөв төлөвшил эзэмшжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top