Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж эхэллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, Онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрэх, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа гараашуудыг, буулган газар чөлөөлөх ажил өнөөдрөөс эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд  188 байршилд 4860 гарааш буулгаж газрын зөрчил арилгахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.143.98) 2022 оны 03 сарын 16

Дүүргийн Засаг даргын захирамжтай, газрын гэрчилгээтэй гараажийг нурааж байгаа үйлдэл бол цаашдаа зуслангийн газрыг ч төр эргүүлэн авах магадлалыг үүсгэж байна. иймд төр заавал нөхөн олговор өгөх ёстой. Гараау, зуслагийн газар яг адилхан нөхцөлтэй. иймд маш яаралтай зуслангийн газраа өмчлөх хэрэгтэй гэж бодож байна.

0  |  1
Top