ГЕГ: Иргэн Ю гаальд 13500 барааг дутуу мэдүүлсэн, нөлөөлөхийг завдсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-аас өнөөдөр /2022.03.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт иргэн Ю гэх эмэгтэй өөрийн цахим хуудсаараа лайв хийж, гаалийн байцаагч нар өөрийнх нь барааг долоо хоног шалгаж, хүндрэл учруулж байгаа талаар ярьсан байдаг. Үүнд тус газраас тайлбар, мэдээллийг өглөө. 

Тодруулбал, энэ үеэр "Чингис хаан" олон улсын нисэх буудлын Гаалийн газрын дарга Г.Баасандорж "Сүүлийн үед сошиал орчинд цацагдаад байгаа мэдээллийг товчхон танилцуулах ёстой байх. Өнгөрсөн долоо хоногт тухайн мэдүүлэгч тус гаалийн газарт 19 гаруй тонн бараагаа мэдүүлсэн. Энэ сарын 7-ний өдөр мэдүүлсэн. Ингээд өнгөрсөн гурав дахь өдөр бараанд нь шалгалт хийхээр болсон боловч тухайн мэдүүлэгч эмэгтэй дуудахаар ирэхгүй. Ирэхээрээ шалгуулахгүй байсан. Улмаар хуулийг тайлбарлаж, өнгөрсөн баасан гарагт ачаа барааг шалгах ажиллагааг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 350 ачаа барааг шалгаад дууссан. Үлдсэн 122 ачаа барааг нь шалгах гэсэн боловч одоо хүртэл ирээгүй байна" гэх тайлбарыг өглөө.

Харин ГЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа "Иргэн Ю гаальд бараагаа мэдүүлсэн боловч дутуу мэдүүлсэн. Бүр 4, 5 дахин дутуу мэдүүлсэн. Одоогийн байдлаар 13500 ширхэг барааг дутуу мэдүүлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Лайв хийх явцдаа иргэн Ю гаалийн байгууллага хүндрүүлж байна, долоо хоног шалгаж байна гэж ярьсан.  Тэр хүнийг ачаагаа ирээд шалгуул гэхээр шалгуулдаггүй. Янз бүрийн байдлаар нөлөөлөх, саад учруулахыг завдсан" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.25.22) 2022 оны 03 сарын 15

Өчнөөн саяар ачааны мөнгө төлсөн бол их бараа л байгаа л даа. Тэгээд төлөх юмаа төлөх л хэрэгтэй баймаар. Бөөн сeнсац. Бас дээр автомашин юу ч билээ холбооны дарга гээд 1 нөхөр бас сeнсацлаад л байсан. Байнга л машин оруулдаг, Тэгээд татвар төлөхгүй гээд бөөн юм болдог л нөхөр байсан. Гадаадын аль ч орон татваргүйгээр бараа оруулдаггүй ш дээ

2  |  0
Зочин(66.181.161.87) 2022 оны 03 сарын 14

Дутуу мэдээлэх нь тодорхой карго ачаа чинь уг нь цаана нь хөөрхий 1 айлын хүүхэдүүд ах эгч аав ээждээ л явуулж байгаа шүү дээ ахуйн бараа,арилжааны бараа гэдэгийг тус тус нь ялгаж салгаж болдоггүй юм байх даа энэ хэцүү цаг үед яахав дээ жоохон бодолцмоор л юм

0  |  2
Иргэн(188.32.188.182) 2022 оны 03 сарын 14

Энэ их Турк барааг хэн авах вэ? Дэлхийн байдал хүндэрч байхад шуналаа дарж сонголт хийсэн бол хэн хэндээ төвөггүй.

3  |  0
zochin(202.126.89.190) 2022 оны 03 сарын 15

Татвар төлөх нь үүрэг л дээ. Дутуу мэдүүлсэн бол хариуцлагаа үүрэх л ёстой

5  |  0
zochin(66.181.179.110) 2022 оны 03 сарын 14

hudlaa hutsahaa bolichooch

0  |  1
Иргэн:(66.181.176.37) 2022 оны 03 сарын 14

Мэдүүлээгүй бараануудыг нь хурааж улсын орлого болгож баймаар юмдаа.

4  |  0
зочин(202.131.244.210) 2022 оны 03 сарын 14

амнаасаа болоод ацан шалаанд орж дээ. одоо татвар гэж их мөнгө төлөх нь дээ

1  |  0
Top