Гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт болно

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар болон Монголын бүтээмжийн төв хамтран гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бүтээмжийн талаар цуврал сургалтыг зохион байгуулж байна.

Бүтээмж гэдэг нь бизнесийн гол үндэс суурь бөгөөд бүх төрлийн бизнес эрхлэхэд үйл ажиллагаанд оролцогч хүн бүрийн идэвх санаачилгад тулгуурлан ажлын орчин, нөхцөлийг тасралтгүй сайжруулснаар бий болдог эерэг үр дүн юм.

Иймд бид хамгийн эхний сургалтаа “Бүтээмжийн менежмент” сэдвээр зохион байгуулахаар боллоо. Үнэ төлбөргүй явагдах сургалт гуравдугаар сарын 16-ны 11:00 цагаас цахимаар зохион байгуулагдана.

Сургалтад хамрагдах иргэд ЭНД ДАРЖ бүртгүүлэх боломжтой.

Эх сурвалж: Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top