Украины нисэх хүчин бараг бүрэн устгагдав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 07

Украины нисэх хүчин бараг бүрэн устгагдсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков мэдээлжээ.

Түүний мэдэгдсэнээр, Оросын цэргийн сансрын хүчний сөнөөгч онгоц, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем Украины сөнөөгч “Су-27” гурван онгоц болон мөн тооны нисгэгчгүй нисдэг аппаратыг агаарт нэмж сөнөөжээ.

Сүүлийн хоёр хоногт Украины нисэх хүчин 11 цэгийн онгоц, хоёр нисдэг тэргээ алдсан байна.

Тэрбээр ОХУ-ын батлан хамгаалах яаманд Румын болон хөрш зэргэлдээх улс орнууд руу Украины цэргийн онгоцнууд ниссэн талаар баттай мэдээлэл бий гэж онцлоод Украины нисэх хүчин эдгээр улс орны нисэх талбайн сүлжээг Оросын Зэвсэгт хүчний эсрэг ашиглавал эдгээр улс орныг зэвсэгт мөргөлдөөнд татагдан орсон гэж үзэх болно гэж сануулжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 08

Delhiin tvvhend dain bolgond.Oros hetseej yalagdaj baigaagvi.Harin delhiin tvvhend Amerka hezeej uuriin nutagtaa dain hiij baigaagvi.Uuguul nutagiin indanuudiigel usatagsan.Harin busadtai dain hiijeheed hetseej yalj vzeegvi yls bol.Yah aragvi Amerkuud.Daidsan uls bolognoo zevsegeer dvvrgeed uursuduu tsugtan garj vldesen ard tvmen ni hoorondoo alatsaadal vldedeg gashuun tvvhtei butsar uls daa..

0  |  0
иргэн(202.126.89.72) 2022 оны 03 сарын 10

РФ армийн давуу тал нь агаарын хүчин, гэхдээ эхний 2 цагийн дотор украйны агаарын хүчинг устагсан гэсэн !!! одоо хурдан эзэлээд дайнаа дуусгаач ! Энэ улсыг бүрэн эзэлсэн ч гэсэн орос ялагч болохгүй гэдэг нь дэлхий нийт мэдэх болов!

2  |  1
warthog(66.181.189.233) 2022 оны 03 сарын 09

хаха одоо л эхэлнэ агаарт хөөрхий оросууд

1  |  1
Zochin (202.55.188.108) 2022 оны 03 сарын 07

Oor ustgah buh zuiliig ni ustgaj duusg Ura Ura Deni pobedi Rossiya

0  |  0
Зочин(103.212.118.208) 2022 оны 03 сарын 08

Заа ингээд Польш, Румын хоёр хэд хэдэн обьектоо зад пуужиндуулах болзлоо бараг л хангачихлаа

6  |  1
Top