Масленица баярт ирсэн гурван азтай хос "Гэм зэм" жүжгийн тасалбар хожно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 05

Оросын үндэсний өвлийг үдэж, хаврыг угтдаг Масленица буюу Шар тосны баяр ням гарагт 11:00-16:00 цагт Улаанбаатар дахь Русский  Домын гаднах талбайд болно.

Энэ баяр нь хавар эхэлсний баяр бөгөөд удаан үргэлжилсэн өвлийг баяр хөөртэйгээр үддэг бэлгэдэлтэй. Эрт дээр үеэс Оросын ард түмэн Шар тосны баярын өдрүүдэд хот тосгодын төв гудамжуудад өргөн зугаалга зохиодог байжээ. Гудамжуудаар сүрлээр хийсэн мануухай барин явж, уг мануухайгаар өвлийг дүрсэлдэг байв. Шар тосны баярын сүүлийн өдөр хавар айлчлан ирсийг зарлан, мануухайгаа ёслол төгөлдөр шатаадаг юм.

Шар тосны баярт ороход үнэгүй тасалбар тараагдаж, зочид сугалаанд оролцох эрхтэй аж. Иргэд РЦНК-ийн гаднах талбайд "Hi, London","Амударья", "Номадс", "Кавказ", Red Tap кейтерингийнхний бэлдэх амтат бин, шорлог, халуун хоол цай, амттангаар үйлчлүүлэн, хүүхэд багачууд Bubble Bunny-гийнхны шинэ бүтээгдэхүүнтэй танилцаж, 3 цагийн урлагийн тоглолт үзэж, Оросын соёл, өв уламжлалыг хадгалсан үндэсний наадгай, уралдаан тэмцээнд оролцож, төрөл бүрийн шагналыг авах болно.

Ивээн тэтгэгч "Монретранс", "Аэрофлот", Баттрейд Юниконф ХХК байгууллагуудын зүгээс бэлдсэн гэр ахуйн, төрөл бүрийн цахилгаан бараа, Русский Домын дэргэдэх Орфей театрынхнаас бэлэглэх "Гэм Зэм" жүжгийг хосоороо үзэх тасалбаруудын эзэн болоорой. 

Мөн РЦНК өөрийн зүгээс хүмүүсийг халуун глинтвейнээр дайлж, зурагт, төлгөн хонины хоёр ч эзнийг тодруулах  хөгжилтэй тэмцээнд оролцохыг урьжээ. Мөн номын худалдаа явагдана.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гражд(66.181.161.35) 2022 оны 03 сарын 06

Т1тхээ боль

0  |  0
mnbvcб(88.116.92.142) 2022 оны 03 сарын 06

Оросын дайныг дэмжихээ боль

0  |  1
parnaz(188.95.34.48) 2022 оны 03 сарын 05

Ukraind dovtolsnii bayar uu

0  |  0
Top