ШҮҮХ: Б.Ариунзаяаг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалаа

2022 оны 03 сарын 04

Бусдын толгой дээр кофе асгасан хэргээр дуулиан тариад байгаа Б.Ариунзаяаг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан шийдвэрийг өнөөдөр шүүхээс гаргалаа. Энэ тухай дараах мэдээллийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас өглөө.


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ариунзаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “...Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч  М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцлээ.

Шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг судалж үзээд прокуророос гаргасан “...Тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох санал нь үндэслэлгүй байх тул хүлээн авахаас татгалзжээ. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Шүүгчийн захирамжийн хувийг Хил хамгаалах ерөнхий газарт даруй хүргүүлэхийг шүүгчийн туслахад, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bold(73.25.114.116) 2022 оны 03 сарын 04

Avilgach hulgaich aluurchin MANANGiin baasnuudtai ingej temtsdeg boloosoi. Tsaaduul chini tolgoi deer chini baak sheej shavhruugaa asgan sahal doroo mushiij baina. Uruvdultei ass holes.

0  |  0
Bold(73.25.114.116) 2022 оны 03 сарын 04

Avilgach hulgaich aluurchin MANANGiin baasnuudtai ingej temtsdeg boloosoi. Tsaaduul chini tolgoi deer chini baak sheej shavhruugaa asgan sahal doroo mushiij baina. Uruvdultei ass holes.

0  |  0
Teneg balai(202.126.89.247) 2022 оны 03 сарын 04

Eruul bishee iheehen setgetsii ovchtei, yu ch hiij medeh shatandaa b.na

0  |  0
ZOCHIN(101.189.70.83) 2022 оны 03 сарын 04

BI BOL AAVIIG N HUURGUU TENEG MAL GEJ BODDOG...GEHDEE NET DEERHI BICHLEG DEEREESSHUU...UNEN TARHINII TURAAL....GEHDEE OHGINIIG N INGEH N BURUU ...TER ZALUU HUN BURUUGAA UHAARAH BIZDEE... TUUNIIG HARIN GADAADAD GARNA UU ULDENE UU HUNII L ERHSHDEE... TER YMAR ALUURCHIN BISH BHAA... TENEGTEHEEREE NER HUND OLOH GEJ YDAHIIN...ELBEG METIIN AVILGACJIDTAIGAA L INGEJ TEMTC..UMHII AVILGACHIDAA...ALDAJ BGAA SH ZALUU UEE ALJ BOLOHGUI...HUN BAI MALNUUDAA.. ETCEGTEI N TOOTC..

0  |  0
zochin(49.98.150.9) 2022 оны 03 сарын 04

setgel medrel.n emlegt nas.r bailga da

0  |  0
Zochin(66.181.186.148) 2022 оны 03 сарын 04

Erguu gichii daravgaraasaa neg bolj bna daa. Hohi n.

1  |  0
Top