Питер Морроугийн нэрэмжит "Гэрэлт морьд" тэтгэлэгт уралдаан зарлагдлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

 

Монголын Урлагийн Зөвлөл нь Америк дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран МУЗ-ийн дэд тэргүүн асан Питер Морроу-ийн гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” уран бүтээлчдийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тэтгэлэгт уралдааныг зарлажээ.

“Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдаан нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжиж, шинэ санаа, шинэлэг агуулга бүхий орчин үеийн шинэ бүтээл туурвихад зориулан 3.500.000 төгрөг хүртэлх тэтгэлгийг уран бүтээлч болон уран бүтээлийн баг хамт олонд олгож байгаа аж.

Уралдаан нь урлагийн бүх төрлөөр бүтээл туурвидаг уран бүтээлчдэд нээлттэй явагдахаар болжээ. 

Өнгөрсөн жил Питер Морроугийн нэрэмжит “Гэрэлт морьд” уран бүтээлийн тэтгэлэгт хөтөлбөрт уран бүтээлч Ж.Мөнхжаргалын “100 өдөр-100 уран бүтээлч” баримтат гэрэл зургийн төсөл, соёл судлаач Ц.Солонгын “Дүрслэх урлагийн салбарын тогтмол хэвлэлд хийсэн судалгаа” төсөл тэргүүлж, нийт 5,000,000 төгрөгийн санхүүжилт хүлээн авсан билээ.

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.mnb.mn/i/231596  -с үзнэ үү.

Тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг 2022 оны 3 сарын 25-ны өдрийг хүртэл arts@artscouncil.mn хаягаар хүлээн авна.

 

 Тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийн маягтыг

https://docs.google.com/.../1R9q0mmCd.../edit...  эндээс үзнэ үү.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top