Язгуур урлагийн театр үнийн санал ирүүлэхийг урилаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

 

Монголын Урлагийн Зөвлөл нь  бараа бүтээгдэхүүн импортлогч эрх бүхий аж ахуйн нэгжийг язгуур урлагийн театрт үзэгчдийн сандал нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урин тендерт шалгаруулахаар болжээ.

Худалдан  авах ажиллагааны мөрдөх журамд "Компаниудын санхүүгийн чадавх, санал болгож буй бараа бүтээгдэхүүний чанар, нийлүүлэх хугацааг харьцуулан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна" хэмээн заажээ. 

Театрын интерьерт нийцэх загвар дизайнтай, төмөр бат бөх хийцтэй, угсраа залгаа биш зөөж болохоор, эвхдэггүй, түшлэгтэй сандлын нийт өндөр нь 80 см, суудлын өндөр 45см, суудлын өргөн 50*60 см, түшлэг ба суудлын зузаан 6 см, хар ба хөх өнгөтэй бүтээгдэхүүн шалгаруулах бөгөөд нийтдээ 80-100 ширхэг сандлыг 60-80 хоногт авахаар төлөвлөжээ. 

Ханган нийлүүлэгч нь Санхүүгийн чадавх болон бизнесийн туршлагын дараах шаардлагыг нотлох баримт бичгийг бүрдүүлж өгөх аж. 

Үүнд:

1. Хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар, бизнесийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг харуулсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Наториатаар баталгаажуулсан байх/

2. Татварын газрын цахим тодорхойлолт /дутуу төлөлт 0 байх, эх хувь/

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр зээлгүйг батлах тодорхойлолт /Эх хувь/

4. Борлуулалтын хэмжээ: 2019, 2020, 2021 оны Борлуулалтын орлогын дундаж нь 80 саяас багагүй байх

5. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Банк санхүүгийн байгууллагаас авах боломжтой зээлийн доод хэмжээг баталсан тодорхойлолт ирүүлэх

6. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажсан тайлан

7. Санал болгож буй бүтээгдэхүүний зураг, хэмжээс дэлгэрэнгүй мэдээлэл, нийлүүлэх хугацаа
 

Үнийн саналыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний 11.00 цагаас өмнө цахимаар эсвэл шуудангаар илгээж болно. Сонирхсон этгээд бүтээгдэхүүнд тавигдах шаардлага ба үнийн санал авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Цахим шуудан: heritage@artscouncil.mngrants@artscouncil.mn

Утас:11319015, 11319017

Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Дельта төв, 402 тоот 

Ш 38-р салбар, Ш/Х-491, Улаанбаатар-15170, Монгол улс

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top