Японд “Монгол 100 жилийн өмнө ба өдгөө” гэрэл зургийн үзэсгэлэн гарна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Монгол, Япон улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн Осака хотын Угсаатны зүйн музейд гарах гэж байна.

“Монгол 100 жилийн өмнө ба өдгөө” үзэсгэлэнд 100 жилийн өмнө гадаадын судлаач, эрдэмтдийн авсан ховор түүхэн зургуудаас гадна орчин үеийн Монгол орны тухай бүтээлүүд ч багтжээ.

Үзэсгэлэн гуравдугаар сарын 17-ноос тавдугаар сарын 31 хүртэл олны хүртээл болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top