Д.Рэгдэлийг ОХУ-ын “Пушкины медаль”-иар шагналаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар  “Пушкины медаль”-иар шагнажээ.

Тус шагнал нь ОХУ-ын гадаадын иргэнд олгодог Төрийн шагнал юм байна.

Энэ тухай  ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов ШУА-ийн ерөнхийлөгчид  албан захидал илгээж “Энэхүү үйл явдал нь хүмүүнлэгийн салбарт Орос-Монголын харилцааг  хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань ОХУ-ын удирдлага хүлээн зөвшөөрсний нотологоо боллоо. Хоёр орны шинжлэх ухааны олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ихээхэн зүйл хийсэн, цаашид ч үргэлжлүүлэх нь дамжиггүй юм. Таны аливаа чиглэлийн өргөн, гүнзгий мэдлэг, суурь хандлага нь цаашдын мэргэжлийн үйл ажиллагаанд тань түлхэц  болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top