Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар шилдэг агентлагаар шалгарлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

 Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар нь  2021 оны ажил үйлсээрээ төрийн байгууллагуудыг манлайлж, “Хөвсгөл аймгийн 2021 оны шилдэг агентлаг”-аар шалгарлаа.

Мөн аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан  зохион байгуулсан “Залуу таны төлөө” арга хэмжээнд идэвх санаачилга гарган, үр дүнтэй ажлуудыг хийж, хэрэгжүүлсэн үзүүлэлтийг үнэлж, “Хүндэт гэрэгэ”, 200,000 төгрөгийн үнэ бүхий номын багцаар  шагнаж урамшууллаа.  

Онцгой байдлын газар нь 2012, 2013 онд аймгийн “Оны шилдэг агентлаг”-аар, 2014, 2018 онд Онцгой байдлын байгууллагын “Оны тэргүүний хамт олон”-оор шалгарсан юм.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top