В.Путин хилийн чанадад Зэвсэгт хүчин ашиглах зөвшөөрөл хүсжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин Холбооны зөвлөлд хандан хилийн чанадад Зэвсэгт хүчин ашиглах тухай зөвшөөрөл хүссэн тухай ОХУ-ын парламентын дээд танхимын спикер Валентина Матвиенко мэдэгджээ.

Түүний хэлснээр, энэ асуудлыг батлан хамгаалах, гадаад хэргийн зэрэг холбогдох хороод, танхимын зөвлөл хэлэлцсэн байна.

Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Онцгой байдлын яам Донецк, Луганскт нөхцөл байдал өөрчлөгдөхөд хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн гэж мэдэгджээ.

Онцгой байдлын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Александр Чуприяны мэдээлснээр, тусламж үзүүлэх, байрлуулах механизмыг боловсруулсан. Түүний хэлснээр, Донбассын оршин суугчдыг хүлээн авах муж, бүс нутгийн тоо нэмэгдэж байна. Энэ сарын 23-ны байдлаар, ОХУ-ын хилээр 94 мянга гаруй дүрвэгч нэвтрээд байна. Донецк, Луганскийг бүгд найрамдах улс гэж хүлээн зөвшөөрсний дараа дүрвэгсдийн урсгал багассан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top