Дуучин Э.Чулуунчимэгийн “ГОО ЯЛДАМ” тоглолт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Чулуунчимэгийн “Гоо ялдам” уран бүтээлийн тоглолт хоёрдугаар сарын 25-ны өдөр “Улаанбаатар палас”-ын концертийн их танхимд 19.00 цагаас ганцхан удаа зохион байгуулагдахаар болжээ.

Дуучин бүсгүй ийн тоглолтоо хийснийхээ дараа буюу гуравдугаар сарын 2-ны өдрөөс баруун аймгуудаас аялан тоглолтоо зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хамгийн эхэнд Өвөрхангай аймгийн сонсогчдодоо уран бүтээлээ хүргэхээр болжээ.

Эргэн сануулахад, дуучин бүсгүй 2019 оны хоёрдугаар сарын 22-ны энэ өдөр “Бүсгүй ертөнц” тоглолтоо хүргэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
арвайхээр(59.153.113.84) 2022 оны 02 сарын 22

сайн байна охин минь хичээгээрэй

0  |  0
Top