ХЭҮК-ын гишүүнийг нууц санал хураалтаар сонгон шалгаруулна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2022.02.17/ Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул, С.Дондов, тус Комиссын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нартай хийх томилгооны сонсголыг зохион байгуулсан юм.

Ажлын хэсгийг УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбатаар ахлуулан байгуулсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнцэцэг, ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Жамбал, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх Д.Батдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

Сонсголын үйл ажиллагааг Ажлын хэсгийн ахлагч М.Үнэнбат даргалан явуулсан бөгөөд ажлын хэсэг нууц санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top