“Оскар-2022”-ыг гурван эмэгтэй хөтөлнө

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

Хошин урлагийн жүжигчин Эми Шумер, Режина Холл, Ванда Сайкс нар энэ жилийн Оскарын наадмыг хөтлөхөөр болжээ.

“Оскар-2022” наадам ирэх гуравдугаар сарын 27-нд Лос-Анжелест болох юм. Оскарын шагнал гардуулах ёслолыг 35 жилийн дараа анх удаагаа гурван эмэгтэй хөтлөн явуулна. Кино наадмын продюсерууд энэ жил Оскарыг илүү хөнгөн, хошин байдлаар явуулахаар шийдсэн бололтой.

Хөтлөгчөөр сонгогдсон гурван бүсгүй бүгд томоохон шагнал гардуулах ёслол хөтөлж байсан туршлагатай жүжигчид юм.

Америкийн кино академийн дээд шагнал гардуулах ёслол болох “Долби” театр руу орох зочид бүгд PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгөх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top