Т.Доржханд: "Хөгжлийн банк"-наас хулгай хийсэн нөхдөд ХАР ТАМГА дар

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

Хөгжлийн банкны асуудлаарх "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэгт ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Хоёр төрлийн хариуцлага байна. Нэг нь хуулийн хариуцлага. Нөгөө нь улс төрийн хариуцлага байна. Улс төрийн хариуцлагыг тогтоохгүй болохоор хулгайчид нь орж ирээд байна. Жирийн залуу УИХ руу орох гэхээр тэнд 76 хулгайч байна. Одоо би хулгайч болчихоод байна. Тэгэхээр ийшээ чинь хэн орох юм бэ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ирсэн байна. АН-ын бүлгийн дарга нь ирсэн байна. Би асуумаар байна, хэн хулгай хийсэн юм. Та нар л нийлж байгаад хулгай хийгээ биз дээ. Тэр хулгай хийсэн нөхдөд хар тамга дараач ээ. Дахиж битгий улс төрд хөл тавиулаач ээ. Энэ "Хөгжлийн банк"-аас хулгай хийсэн нөхөд ХҮН-д орно гэвэл би хүлээж авахгүй, нэр дэвшүүлэхгүй. Ийм зүйлийг улс төрийн намууд өөрсдөө эхлэх ёстой" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top