Алдартай блогерыг хөнөөсөн сүйт залуу нь амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 25

АНУ-д найз залуугийнхаа гарт амиа алдсан аяллын блогер бүсгүй Габби Петитогийн үхэл олныг цочирдуулсан билээ.

Тэгвэл 22 настай найз бүсгүйгээ хөнөөсөн 23 настай Брайан Лаундри хэргээ хүлээгээд амиа хорложээ. Тэрээр сүйт бүсгүйтэйгээ Вайоминг мужид зугаалж явахдаа боомилж амийг нь хөнөөсөн нь тогтоогдсон. Блогоороо алдартай аялагч бүсгүй сураггүй алга болж, сүйт залуу нь мэдүүлэг өгөхөөс зугтаж, удалгүй алга болсон байсан юм.

Тэгвэл Холбооны мөрдөх товчооноос дээрх аллагын хэргийг хааж буйгаа мэдэгджээ. Залуу өдрийн тэмдэглэлдээ сүйт бүсгүйгээ хөнөөснөө хүлээгээд амиа хорлосон байжээ. Мөрдөгч нар дэвтрийг түүний цогцосны дэргэдээс олсон байна.

New York Times сонинд мэдээлснээр залуу хийсэн хэргээ төөрүүлэхээр оролдож байжээ. Тэрээр нас барсан найз бүсгүйнхээ утас руу мессеж бичиж, түүний картыг ашиглан гүйлгээ хийх зэргээр цагдаа нарыг төөрөлдүүлэхээр оролдсон байна.

Найз бүсгүйдээ дарамт үзүүлдэг, удаан хугацаанд хортой харилцаатай байсан Брайан Лаундри эцэст нь өөрийгөө бууджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top