Папуа Шинэ Гвиней цаазын ялыг халав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Папуа Шинэ Гвиней цаазын ялыг халж, цаазын ялтай гэмт хэрэгтнүүдийн ялыг бүх насаар нь буюу өршөөлд хамрагдахгүй нөхцөлтэйгөөр 30 жилийн хорих ялаар солих болсон тухай орон нутгийн “Post Courier” сонинд мэдээлжээ.

1984 онд баталж байсан цаазын ялын тухай хуулийг хүчингүй болгож, энэ хуулиар ялын дээд хэмжээ авсан хүн амины, хүчин, дээрмийн хэрэг болон эх орноосоо урвасан хэргээр цаазын ял авсан хэрэгтнүүдийг бүх насаар нь хорих болжээ.

Тус улсад ийм ялтай 14 гэмт хэрэгтэн байдгаас хоёр нь эрэн сурвалжлагдаж байгаа гэнэ. Тус улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоо захиргааны механизм, дэд бүтэц, ялыг гүйцэтгэх протоколгүй болсон тул цаазын ялтай гэмт хэрэгтнүүд бүгд амьд байгаа гэнэ. Папуа Шинэ Гвинейд зөвхөн дүүжлэх замаар цаазын ялыг гүйцэтгэдэг байжээ. Хамгийн сүүлд тус улс 1954 онд цаазын ялыг гүйцэтгэж байжээ. 1970 онд ялын дээд хэмжээг халсан ч 1991 онд дахин сэргээснээс хойш нэг ч хүнийг цаазлаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top