ЧУУЛГАН: Элчин сайд томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

УИХ-ын чуулганы хуралдаанаар Журам батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Байнгын хороо 13:00 цагт хуралдаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр болсон. Ингээд үдээс хойшхи хуралдаанаар тогтоолын төслийг батлах аж. 

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлыг УИХ-ын гишүүдэд танилцууллаа. Ингэхдээ,

1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг;

2. Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эргүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;

3. Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус томилохоор тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top