Сар шинийн барилдаан ХОЁР ӨДӨР үргэлжилнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

Сайжруулагч хэмээх Усан бар жилийн цагаан сарын шинийн нэгэнд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг хоёр өдөр зохион байгуулахаар болжээ.

Барилдаан нэгдүгээр сарын 29, 30-нд буюу битүүний урд өдөр болон битүүнд болно. 

Түүний өмнө нэгдүгээр сарын 13-ны өдөр 12:00 цагаас Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааныг мөн МҮБХ зохион байгуулах аж.

Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэх ажээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.20.220) 2022 оны 01 сарын 18

Тун зөв санал шүү? эртхэн барилдаад эртхэн тарвал гэр орондоо ажилаа амжуулаад амар ч байвал тун сайхансан

0  |  0
zzzzz(64.119.21.201) 2022 оны 01 сарын 10

bituun chini 2 saryn 1-nd shuu dee

0  |  0
Top