“УУХАЙ” хамтлаг Монголын соёлын өвийг рок хөгжимтэй хослуулан дэлхийд гайхуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

Хүн төрөлхтөнд хэдэн мянган жилээр гайхагдаж ирсэн Монголчуудын аугаа соёлын өв буюу монгол хөөмэй, уртын дуу, морин хуур хөгжмийг сүр хүчит рок хөгжимтэй хослуулан, Монгол рок урсгалыг бий болгож “Уухай” хамтлаг мэндэлж буйгаа зарлаж анхны уран бүтээлээ цахим орчинд цацаад байна.

Монголчуудын соёлын өв, оюуны бүтээлийг дэлхийд гайхуулж, экспортлох асар их боломж байгааг “Хү” хамтлаг бидэнд харуулж чадсан. Тэгвэл тэрхүү үүд хаалгаар дараагийн “Монгол рок” хэмээх брэндийг олон улсад гаргахаар зорьж буй “Уухай” хамтлагийг гаргаж ирэхээр санаачлагчид нь 2016 оноос эхлэн ажиллаж ийнхүү бэлэн болгож, өнгөрөгч 2021 оны 12 дугаар сард “Хүн сүрэг” хэмээх анхны уран бүтээлээ түмэн олондоо хүргэлээ.

“Уухай” хамтлагийн шинээр гаргаж буй “Монгол рок” урсгалын үндсэн элемент нь хөөмий, хархираа зэрэг гагц монголчуудын соёлын өвийг уртын дуу, морин хуур, товшуур, цуур, төмөр хуур, хэнгэрэг зэрэг хөгжмийн зэмсгийн дуугаралттай хослуулан орчин цагийн рок хөгжмийн зэмсэг, элементтэй уусган нэгтгэж энэхүү цоо шинэ урсгалыг бий болгон гаргаж байгаагаараа онцлог аж.

Ийнхүү Монгол Улсын Соёлын яам, Соёл, урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр анхны уран бүтээлээ цацаж буй “Уухай” хамтлаг нь  монголчуудын аугаа соёлын өв, монгол хүний оюуны бүтээл, чадамжийг дэлхийд сурталчлан таниулж, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний соёлын үнэт зүйлээ хайрладаг, бахархдаг, дэлхийн хөгжилтэй энэ зэрэгцэн амьдрах чадвартай ирээдүй залуу үеийг төлөвшүүлэхэд эерэг нөлөөлөл үзүүлж, дэлхийн сая сая иргэд, жуулчдад Монгол Улсаа сурталчлан таниулахыг зорьж байгаа аж. Ингээд та бүхэндээ “Хүн сүрэг” хэмээх анхны уран бүтээлийг нь толилуулья.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Номад(75.74.242.236) 2022 оны 01 сарын 12

Естой гоё уран бүтээл болжээ! Маш их таалагдлаа! Амжилт хүсье!

1  |  0
Mongol hvn(64.119.25.157) 2022 оны 01 сарын 12

Edgeer muulj bichej baigaa hvmvvs bol tarih ni tal ajildag hvmvvs Uuhaigiin zaluusaa bitgii too ilvv ihiig hiigeed shariig ni maltaad ug tal tarihtai hvmvvst.

2  |  0
Amjilt zaluusaa(64.119.25.157) 2022 оны 01 сарын 12

ilvv olon hamtlag turuh boltugai. Uuhaid amjilt

2  |  0
зочин(202.9.40.18) 2022 оны 01 сарын 12

маш гое

3  |  0
Кк(192.82.75.164) 2022 оны 01 сарын 12

Goy l bna shuu Dee. Amjilt husey. Olon olon hamtlag garah boltugai

3  |  0
зочин(139.5.217.156) 2022 оны 01 сарын 12

”The HU” - ийн дууриамал нь болж. Уран бүтээлчид нь авъяастай байв ч мэнэжмент нь чадваргүй бол эд нар өөрсдийгөө ч, яваандаа ”The HU” - ч хөлдөө чирч унагах байх даа.

0  |  3
zochin(202.126.88.183) 2022 оны 01 сарын 12

Mongol soyuliig gutaah aa bolitsgoo. HUg guitsehkuin bol, ingej gurildah hereggui.

1  |  3
s(202.179.26.172) 2022 оны 01 сарын 12

Hu hamtlagiin copy paste boliooo shal huuchin jaanar

0  |  3
Top