Оросын хүүхдийн киноны өдрийг тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07

Орос ард түмний Шинэ жилийн баяр үргэлжилсээр буй. Айл бүрд хуучны Зул сарын баярын халуун дулаан уур амьсгалтай байгаа энэ мөчид өдөр нь мөсөн гулгуур дээр тэшүүр, ууланд чаргаар гулган наадаж, орой нь хуучны гэгээлэг кинонуудаа гэр бүлээрээ тухлан суун үзэцгээж, найз нөхдийн хамт баярын зоог барьцгаадаг.

Тэгвэл маргааш буюу 1 дүгээр сарын 8-нд Оросын хүүхдийн киноны өдөр тохиож байна.

Улаанбаатар дахь Русский Дом энэ өдрийг үзэгчидтэйгээ хамт тэмдэглэх гэж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьжээ.

Хамтдаа Оросын орчин үеийн хүүхдийн кино үзэцгээе.

«Ура! Амралт!» нэртэй орос хэл дээрх, англи хадмал орчуулгатай хүүхдийн киног ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзээрэй.

ХЭЗЭЭ: 1 дүгээр сарын 8-ны 12:00 цагаас

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top