Цахилгаан бараануудын дундаж үнэ ханш

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 01

Баяр ёслол дөхөөд ирэхээр бизнес эрхлэгчид хямдрал зарладаг уламжлалтай. Чухам энэ үеэр л өөрт хэрэгтэй том “юм”-нуудыг хямдралтай үнээр худалдан авах боломж олддог.  Гэртээ цахилгаан бараа авахаар өөрт хэрэгтэй, бодитоор хямдарсан бараануудыг сонирхлоо.  Нарантуул зах дээр бол хямдхан байнаа. Гэхдээ чанарын хувьд сэжигтэй болохоор хямдарсан газрууд руу гүйлээ. 
"БСБ Сервис"-ийн дэлгүүрүүдэд 32 инчийн LCD  зурагтыг 399 900 төгрөгөөр худалдаж байна лээ. 100 мянган төгрөгөөр хямдарсан энэ зурагтыг худалдан авбал хананд тогтоогч бэлэглэх гэнэ. "Next" цахилгаан барааны дэлгүүрт 42 инчийн "Рlаsmа" зурагт 1 сая 299 900- 799 900 төгрөгөөр худалдаалж байсан бол 42 инчийн LCD зурагтыг 1 сая 799 900-1 сая 299 900 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Дээрх зурагтууд ойролцоогоор 500 мянган төгрөгөөр хямдарсан байна.
Дээрхи дэлгүүрүүдэд дижитал зургийн аппаратыг 159-329 мянган төгрөгөөр худалдаж байсан. Хамгийн хямдарсан бараа нь бүрэн автомат угаалгын машин байсан бөгөөд 299. 900 төгрөг,  хагас автомат угаалгын машин 159 900 төгрөг хүртэл хямдарчээ. Хөргөгч хамгийн хямд нь 449 900 төгрөг болж хямдарсан байна.


А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top