24 ЦАГТ: Ковидын 795 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн эндлээ

2022 оны 01 сарын 06

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэе.

(2022.01.06)


Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногуудад буюу шинэ жилийн өмнө "Ковид-19" халдварын тохиолдлын тоо 100-аас доош буусан. Тэгвэл энэ тоо он гарсаар эрс нэмэгдэж байна. Тухайлбал сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 795 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 41-60 насны 1 эрэгтэй, 1 эмэгтэй нас баржээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын тухайд
 

  • Улаанбаатарт - 564
  • Орон нутагт - 212
  • Зөөвөрлөгдсөн - 19 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2843, гэрийн хяналтад 5352 иргэн байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгсдийн 360 нь хүүхэд, 177 нь жирэмсэн эх байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 281 хүний бие хүнд, 25 хүний бие нэн хүнд байгаа талаар ЭМЯ мэдээллээ. 

Top