24 ЦАГТ: Халдварын 585 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэе.

(2022.01.05)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 585 шинэ тохиолдол бүртгэгдлээ.

Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 21-80 насны 1 эрэгтэй, 2 эмэгтэй нас баржээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын тухайд
 

  • Улаанбаатарт - 385
  • Орон нутагт - 196
  • Зөөвөрлөгдсөн - 4 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2487, гэрийн хяналтад 4046 иргэн байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгсдийн 287 нь хүүхэд, 136 нь жирэмсэн эх байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 208 хүний бие хүнд, 22 хүний бие нэн хүнд байгаа талаар ЭМЯ мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
09(66.181.183.162) 2022 оны 01 сарын 06

ОЮУЭРДЭНЭ Амарсайхан нарыг зайлуулбал ОМИКРОН-ыг бид хохирол багатай даван туулах болно

1  |  1
Top