SOS: Халдвар огцом нэмэгдэж, 488 тохиолдол бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 01 сарын 04

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.04) ээлжит мэдээллийг хүргэе.

Оны өмнөөс халдварын тоо буурч, өдөртөө дунджаар 100-150 тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн 24 цагт улсын хэмжээнд "Ковид-19" халдварын тархалт нэмэгдэж, 488 шинэ тохиолдол бүртгэгдлээ. 

Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан, 41-60 насны хоёр эмэгтэй нас баржээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 360
  • Орон нутагт - 100
  • Зөөвөрлөгдсөн - 28 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2179, гэрийн хяналтанд 3457 хүн байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгсдийн 255 нь хүүхэд, 97 нь жирэмсэн эх байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 186 хүний бие хүнд, 26 хүний бие нэн хүнд байна.
 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.75.156) 2022 оны 01 сарын 05

Шинэ жил гэж баахан архидаж, бөөн бөөнөөр наргиж цэнгэснээс халдвар дахин 3 дахин нэмэгдлээ. УОК энэ алдааг давтахгүйг ойлгож ажиллааааааачээээ!!!!

1  |  0
Зочин(150.129.141.158) 2022 оны 01 сарын 05

Монголчуудын энэ онгироо хөөрүү зан улс орноо ёстой жинхэн сүйтгэж байна даа. Одоо удахгүй цагаан сар гээч хөгийн баяр нь болно. Хөөрөг барьсан хөдөөний гаралтай сүүлд баяжсан хэдэн тэнэг халдварыг ёстой тарааж өгнө дөө. Монголчуудын далдгануур зан гэж!!!

0  |  1
АХМАД(202.21.108.1) 2022 оны 01 сарын 04

ХАТУУ ХӨЛ ХОРИОГ 2 САРЫН 8-ЫГ ХҮРТЭЛ ТОГТООЖ АЙМАГ ОРОН НУТГИЙН ХӨДӨЛГӨӨНҮҮДИЙГ ХЯЗГААРЛАХ ХОТ УУ ОРОХ ГАРАХ ХӨДӨЛГААНИЙГ 14 ХОНОГГР ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ БАЙНА ШҮҮ. |БАРЫН ЗУЛЗАГЫГ БАГА ДЭЭР ДАРХА ХЭРЭГТЭЙ ГЭЖ АХМААДУУД МААНЬ ХЭЛДЭГ БАЙСАН ШҮҮ

0  |  0
Зочин(66.181.177.30) 2022 оны 01 сарын 04

Цагаан сараар хел хорихоос еер замгуй болж байх шиг, арай хэтэрхий задгай байсан юм аа, Самарсайхан гээч ажилгуй ацыг, бас Сумьяабузар гээч хоосон чалчигчыг зайлуулах хэрэгтэй байна даа

0  |  0
Tiimuu(103.57.94.152) 2022 оны 01 сарын 04

Ногоон гэрэл аслаа одоо бүх ААН-үүд үйЛ ажиллагаагаа хэвийн явуул гээд.....шинэ жилийн шоу цэнгээнийг чөлөөтэй болгож хаа сайгүгй шинэ жил тэмдэглэсэн. Ингэх гээд байсан юм..... Омикрон нь ороод ирсэн байлгүй, өнгөрсөн 5-6 сард Делта аль хэдийн ороод ирсэн байтал зунжин орж ирээггүй гэж байгаад намар 8 сард делта дэлбээлж байна гэж ярьж эхэлсэн шүү дээ. Ер нь эрх баригчид тоо баримтаа нууж, Омикрон орж ирээгүй гэж хуураад бн шүү. Иймэрхүү байдлаар иргэадэд мэдээлэл хүргэж бн даа

0  |  0
09(192.82.75.10) 2022 оны 01 сарын 04

ОЮУЭРДЭНЭ Амарсайхан нар зайлаачээ.Эднийг зайлуулахын төлөө бид тэмцлээ сулруулж болохгүй

0  |  1
Болд(49.0.135.184) 2022 оны 01 сарын 05

Одоо нэмэгдэх нь гарцаагй. Шинэ жил тэмдэглэж байна гээд үнэхээр замбараагаа алдсан шүү дээ. Мэдээж архи ууж байгаа хүмүүс маскагүй байх нь тодорхой. Тэгээд согтуу, шагнал авсан нэгнийгээ хөөргөж үнэсэх гээд замбараагаа алдсан шүү дээ.

2  |  0
Top