24 ЦАГТ: Гаднаас 41 тохиолдол зөөвөрлөгдлөө

2021 оны 12 сарын 29

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээлэлийг хүргэе.

(2021.12.29)


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 218 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан, 61-80 насны нэг эрэгтэй нас баржээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 118
  • Орон нутагт - 59
  • Зөөвөрлөгдсөн- 41

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1775, гэрийн хяналтанд 3138 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 250 нь хүүхэд, 100 нь жирэмсэн эх байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 195 хүний бие хүнд, 23 хүний бие нэн хүнд байна.

Top