“Il Divo” хамтлагийн гоцлол дуучин ковидын вакцины дараа нас баржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

Алдарт “Il Divo” хамтлагийн гоцлол дуучин Карлос Марин Johnson&Johnson компанийн ковидын эсрэг вакцин хийлгэснийхээ дараа нас баржээ.

Дуучин залуу вакцин хийлгэснийхээ маргааш бие нь муудсан байна. “Il Divo” хамтлаг энэ үеэр Их Британиар тоглолттой байжээ.

Дуучны үхэл Америкийн Johnson&Johnson компанид хүнд цохилт боллоо. “Il Divo” хамтлагийнхны ярьснаар Карлос Мариныг эмнэлэгт хүргэхэд уушги нь ихээр гэмтсэн байсан бөгөөд амийг нь аврахад оройтсон байжээ.

Карлос Марины эгч Роза “Бие нь таагүй болж эхлэхэд дүү маань эмнэлэг явахаас татгалзсан юм. Энэ нь түүний гэнэтийн үхэлд нөлөөлсөн байж магадгүй” гэжээ.

Дуучныг дэлхийгээр аялан тоглохдоо өмссөн Armani-гийн хослолтой нь оршуулах аж. Түүний цогцсыг Их Британиас Мадрид руу авчрах юм байна.

Карлос Марины экс эхнэр, дуучин Innocence “Миний чимээгүй байгааг ойлгосон бүх хүнд баярлалаа. Карлос бол миний насан туршийн хайр. Тэр үргэлж миний мөнхийн хайр байсан, байх ч болно. Олон хүн үүнийг мэддэг ч би дахин дахин давтан хэлэхэд бэлэн байна” гэж бичжээ. Тэд салсан ч бүсгүй хуучин нөхрийнхөө дотны найз хэвээр үлдсэн юм.

Дуучин бүсгүй мөн “Карлосгүйгээр надад маш хүнд байх болно. Бид үргэлж хамт дуулж, бүх зүйл дээр нэг нэгнээ дэмждэг байсан. Зүрх сэтгэл минь хоосорлоо” гэжээ.

Johnson&Johnson вакцин нь бусад вакцинтай харьцуулахад үр нөлөө багатай гэгдэж буй. Pfizer, Moderna вакцинууд 95 хувийн үр дүнтэй бол Johnson&Johnson вакцины ковидоос хамгаалах үр нөлөө 66 хувьтай аж.

АНУ-д Johnson&Johnson вакцинаас татгалзахыг ч уриалж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.27.110) 2021 оны 12 сарын 25

Худал мэдээ байна. Вакцинаас болоогүй, ковид хүндэрсэн байсан гэсэн байна лээ гадаад сайтад

1  |  0
Боогий(66.181.160.32) 2021 оны 12 сарын 24

харамсалтай юм бэ

0  |  0
zochin(202.179.25.66) 2021 оны 12 сарын 24

charamsaltai umaa

0  |  0
zochin(202.179.25.66) 2021 оны 12 сарын 24

charamsaltai umaa

0  |  0
Зочин (192.82.68.226) 2021 оны 12 сарын 24

Харамсалтай.

0  |  0
Top