Д.Сүндийд 3, түүнээс авлига авсан цагдаа нарт 5 жилийн ял оноолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

Өнгөрөгч баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий нарт холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрээ гаргасан байна.

Тус шүүх Д.Сүндийг цагдаагийн нэр бүхий алба хаагчдад хээл хахууль өгч, өөрийнхөө гэмт хэргийг хууль бусаар хэрэгсэхгүй болгуулсан гэм буруутай хэмээн үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял оноожээ.

Харин Д.Сүндийд холбогдох эрүүгийн хэргийн нотлох баримтыг устгуулах хэргийг хэрэгсэхгүй болгон хаалгах зорилгоор цагдаагийн нэр бүхий алба хаагчдад 15,000,000 төгрөгийн хахуулийн мөнгийг өгсөн гэх Д.Баттөгс, болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав нарт нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, таван жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Хэргийг эргэн сануулбал, шүүгдэгч  Д.Сүндий нь өөрийн эхнэр Н.Ундрахыг хэрцгийгээр зодож, биед нь гэмтэл учруулсан гэх хэргээр шалгагдаж байгаад, дээрх албан тушаалтнуудад авлига өгч, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aya(103.14.37.125) 2021 оны 12 сарын 07

yagaad emegtei huniig zodoj bied ni gemtel ychruulsan bas ajil uurgee guitsetgej bsan humuust ih hemjeenii hahuuli ogson yargachind 3han jil ogdod bnaa shudarga bus

0  |  0
Зочин(59.153.86.33) 2021 оны 12 сарын 06

Авилга өгсөн авсан хоёуланд нь адилхан ял өгдөг болох хэрэгтэйшдээ яагаад сүндии 3хан жил гэж вэ

0  |  0
Ааа(122.201.24.207) 2021 оны 12 сарын 06

Энэ Хаянхирваа, цагдаа 2-г харьцуулаад байгаа хүмүүст хандаж хэлэхэд Хаянхирваа хахууль авснаа мөрдөн байцаалтын шатанд өөрөө хүлээгээд хөнгөн шийтгэж өгөхийг хүссэн. Харин цагдаа, Сүндий нар гэмт хэрэг үйлдээгүй гээд гүрийсэнд ялгаа нь байна. Буруу хийснээ хүлээгээд битгий зодооч гэж ааваасаа гуйгаад зодуулахгүй өнгөрөх, гүрийж байгаад зодуулахтай төстэй байхгүй юу даа.

0  |  0
зочин(103.68.107.37) 2021 оны 12 сарын 06

хөөрхий цагдаа хэцүү байна хаянхярваа тай адилхан хялбарчилсанаар шийдээд ялыг хөнгөлөөч албан тушаалтан нар болдог ард түмэн болохгүй юу сүүдий яахав баян хүн

0  |  1
kkkk(118.200.85.138) 2021 оны 12 сарын 06

Хаянаа ах 2 тэрбум аваад 40 саяаар торгуулиад гарсан, жирийн цагдаа 15 сая авсан 5 жил ял авдаг,

0  |  0
kkkk(118.200.85.138) 2021 оны 12 сарын 06

Хаянаа ах 2 тэрбум аваад 40 саяаар торгуулиад гарсан, жирийн цагдаа 15 сая авсан 5 жил ял авдаг,

0  |  0
kkkk(118.200.85.138) 2021 оны 12 сарын 06

haynaa 2 terbum baij 40 say kkkkkk

0  |  0
kkkk(118.200.85.138) 2021 оны 12 сарын 06

haynaa 2 terbum baij 40 say kkkkkk

0  |  0
kkkk(118.200.85.138) 2021 оны 12 сарын 06

haynaa 2 terbum baij 40 say kkkkkk

0  |  0
kkkk(118.200.85.138) 2021 оны 12 сарын 06

haynaa 2 terbum baij 40 say kkkkkk

0  |  0
Top