АНУ-аас баривчлагдаж ирсэн О-гийн учруулсан хохирол нэмэгдэж бол­зошгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 05

Дуулиант хэргийн эзэн холбогдогч этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид албадан баривчилсан тухай мэдээлэл түглээ.

Тодруулбал, иргэдийн интернэт банк руу халдаж, их хэмжээний мөнгө дээрэмддэг байсан гэх О-г АНУ-аас албадан баривчилж авчирсан байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас лавлахад “АНУ-аас Монгол Улсад оршин сууж байгаа болон гадаад улсад амьдарч байгаа иргэдийн интернэт банканд удаа дараа халдаж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар иргэн О гэгч этгээдийг эрэн сурвалжилж байсан. Монгол Улсын иргэн О-г АНУ-д орогнож байхад нь баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа болохоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Мэдээллийн эх сурвалжид дурдсанаар, иргэн О нь 2018 онд АНУ-д очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернэт банк руу халдаж, хууль бусаар мөнгө олдог байсан гэнэ. Түүнд холбогдох хэргийг хууль хяналтын байгууллагаас хоёр жилийн өмнөөс мөрдөж эхэлсэн байна. Улмаар бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт сэжиглэн шалгаж, эрэн сурвалжилж байжээ.  Тухайн этгээд нь гадаад улсад амьдардаг байсан тул Эрүүгийн цагдаагийн албанаас олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж байсан байна.. Үүний үр дүнд уг этгээдийг АНУ-аас өчигдөр албадан авч ирсэн аж.

Одоогийн байдлаар иргэн О нь 100 гаруй удаагийн үйлдлээр бусдад нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдоод байгаа гэнэ. Шалгалтын явцад хохирлын хэмжээ нэмэгдэж бол­зошгүй байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.

Сүүлийн үед банкны данснаасаа мөнгөө алдсан гэх иргэдийн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад  ихээр бүртгэгдэх болсон байна. Хамгийн сүүлд л гэхэд, Хаан банкны данснаасаа хадгаламж, цалингаа алдсан иргэд тус банкны төвд цугларч мэдээлэл хийж байв. Тэд ихэвчлэн унтаж байхдаа данснаасаа мөнгө алдсан гэж байсан юм. Хохирогчдын зүгээс банканд хандаж

 "Та бүхэн дотроосоо мэдээллээ алдаад байна. Гаднын хакер бол мэдээж 4-5 сая төгрөгтэй данснаас нэг саяыг нь аваад бусдыг нь үлдээхгүй, тийм өгөөмөр хулгайч байхгүй. Харин дотроо харилцагчийн мэдээллээ алдсан үүний цаана жижиг гарын хулгайч байгаа гэж бодож байна. Энэхүү гэмт хэрэг яагаад олон дахин гарч, хүмүүсийг хохироогоод байна вэ. Харилцагчийн гомдлыг та бүхэн цааш нь цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах ёстой шүү дээ. Гэтэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Бид өөрсдөө гэмт хэрэгт холбогдсон мэт цагдаагийн газрын үүд сахимааргүй байна" гэх зэрэг гомдлыг мэдүүлж байсан юм.

Харин хариуд нь банкны төлөөлөл "Бид шилжүүлэг хийгдсэнээс хойш 72 цагийн дотор нөгөө дансыг барьдаг. Тухайн харилцагчийнхаа дансыг шууд бариад зогсоох арга байхгүй. Тиймээс тус харилцагчийг цагдаагаас бичиг авчраад мөнгийг нь шилжүүлэх арга хэмжээг авч байгаа юм. Гэмт хэрэгтнүүд бусад өөр банкны данс руу шилжүүлээд малгайтай, нүүрээ далдлаад АТМ-аас мөнгө авчихдаг. Харилцагчид  нууц үг гэх мэт хувийн мэдээллээ сайтар хамгаалах хэрэгтэй. Банкны үйл ажиллагааны хувьд алдаа байхгүй. Үнэхээр залиланд өртсөн бол та нар өөрсдөө шийд гэхгүй, бид та бүхэнтэй хамтраад тэмцье л гэж байгаа юм. Банкны холбоодоороо энэ талаар ярилцаж байгаа. Энэхүү үйлдлийг шөнө буюу харилцагч нарыг унтаж байхад ихэвчлэн хийж байна. Яг тухайн үед нь мэдээлэл өгвөл барихад илүү дөхөмтэй байдаг" хэмээж байсан юм.

Банк болон харилцагч хоорондын дунд үл ойлголцол үүсгэж, иргэдийн мөнгийг их хэмжээгээр цахим хэлбэрээр дээрэмддэг байсан этгээдүүдийн нэгийг хуулийн байгууллагын алба хаагчид  ийнхүү илрүүлсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
насаа(202.179.21.203) 2022 оны 01 сарын 15

Сайханбилэг гэж бүр том хулгайч байгаа тэрийг авчираач наад жараахайгаар яах юм

1  |  0
Зочин(202.126.88.170) 2021 оны 12 сарын 08

Гөлийсөн муу пязда иргэдээ хоосолж бхаар хулгайч нарын мөнгийг цөлмнө биз дээ тэнэг новш .Банкууд нууцлал хамгаалалт муу бна штээ тёхник техниологоо шинэчилэл хий лддэ.

0  |  0
Ганон(66.181.161.43) 2022 оны 01 сарын 15

Сайханбилэгийг ингэж авч ирж бол чадахгүй тэ

1  |  0
Ккк(192.82.69.170) 2022 оны 01 сарын 15

Сайханбилэгийг авч ирж чадахгүй байна уу. О г чирж ирж байхаар

1  |  0
Зочин(202.126.89.175) 2021 оны 12 сарын 06

Тагнуул ажилдаа ашиглаач

1  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 12 сарын 05

Ene hvvg tur ajild avah heregtei mash heregtei uhaantai hvv bna.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 12 сарын 07

Iim hvniig mash hurdan bariad chadach baigaa uym bol.Ter eh oronoosoo uravsan tonuulj Saihanbilegiig nub Badamjynaig barij ireej bas hachuugaar ni .Mongoldoo onts notstoi hvn aminii hereg hulgai hiij baisan hvmvvs ba heelhahuulaar orgon gadaadad amidartj baigaa hvmvvsee barivchilj ireej.SVG.Batboldiin bvh hamaaral bvhii tonuulchidiig bariaj.

1  |  1
зочин(202.179.21.215) 2022 оны 01 сарын 15

”О” авчирч болж байна, Сайханбилэгйиг авчрах яасан вэ\n

5  |  0
Haan bank(192.82.68.175) 2021 оны 12 сарын 08

Угаасөа хаан банк энэ үйлдэлтэй холбооиой ийт юм гараад мэдсээр байж утасны хариулт хэлж байсан хүмүүс яаж тавлаж харьцаж байсан билээ дээ заваан хогийн гарууд хэлэх муу үгч олдохгүй хахиуцлагыг хаан банк хүлээ хүлээ тантай банктай харьцдаг хүмүүс тэнэг биш шүү малнуудаа

2  |  0
Top