ӨНӨӨДӨР: "Төрийн ил тод хариуцлагатай байдал Монголд" хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 23

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2021.11.23)


9:00 цагт "Туушин" зочид буудалд "Монголын тогтвортой санхүүгийн форум"-ын "Текстилийн өртгийн сүлжээний тогтвортой санхүүжилт" салбар хэлэлцүүлэг болно. Утас: 88684470

9:00 цагт "Blue Sky" зочид буудалд "Бордооны хэрэглээ ба үйлдвэрлэл, органик хаягдлын дахин боловсруулалт" онол практикийн бага хурал болно. Утас: 83119944, 99676648

10:00 цагт "Степпа Арена" мөсөн өргөөнд “Базальт цом” өсвөрийн улсын аваргын тэмцээний тоглолтууд эхэлнэ.

12:30 цагт МУИС-ийн Номын санд  тус сургуулийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс суралцагчдад зориулсан карьер хөгжлийн сургалт зохион байгуулна. Утас: 99002019

15:00 цагт Хүний эрхийн форумаас "Төрийн ил тод хариуцлагатай байдал Монголд" хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулна.

16:30 цагт Барилгын политехник коллежид “Мэргэжилтнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлж, хэмнэлтийг бий болгох нь” төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн нээлт болно. Утас: 99010107

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top