Б.Буянтогтох: Халдварын тохиолдол оргил үеэс 50 ХУВЬ БУУРСАН

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.11.12/ коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотойгоор гарсан ковидын тусламж үйлчилгээний талаарх дүгнэлтийг танилцуулав.


Тэрбээр "14 хоногийн өмнө эмнэлэгт нийт 17.392 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 10.727 болж, эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн тоо 38,3 хувиар буурсан байна. Энэ нь тохиолдлын тоо буурсантай шууд хамааралтай байгаа.

Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд:

  • Маш хүнд хүн - 37 хувиар,
  • Хүнд хүн - 40 хувиар,
  • Хүндэвтэр хүн - 30 хувиар,
  • Хөнгөн хүний тоо 45 хувиар тус тус буурсан байна.

Ковид-19 халдварын оргил үед улсын хэмжээнд 22.400 орчим хүн ковид-19 халдварын улмаас хэвтэж эмчлүүлж байсан бол өнөөдөр 50 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл одоогийн нөхцөл байдал ковид-19 халдварын оргил үетэй харьцуулахад 50 хувиар буурсан сайн үзүүлэлттэй байгаа юм.

Нийслэлийн хувьд тархалтын түвшин өндөр байсан бол одоо буурч байна. Ор зохицуулах баг есдүгээр сарын 27-ноос эхлэн ажилласан. Түүнээс хойш гэрийн нас баралт бүртгэгдсэнгүй.

Мөн өдөрт 700 орчим хүн эмнэлэгт хэвтэх шаардлагатай ангилалд орж байсан. Харин энэ тоо сүүлийн долоо хоногт 120-130 болж буурлаа.  Энэ бол дархлаажуулалтын үр нөлөө гэж харж байна. 

Нас баралтын хувьд мөн оргил үеэс буурах хандлагатай ажиглагдсан. Гэхдээ нас баралт нь тухайн өдрийн халдварын тохиолдолтой шууд хамаарахгүй. Учир нь нас баралт илрэх тохиолдлын тооноос хоцорч дүгнэгддэг. 2-4 долоо хоногийн хоцрогдолтой байдаг.

Мөн хүйтний улирал эхэлж, томуугийн үе хаяанд ирлээ. Эрүүл мэндийн яамны зүгээс есдүгээр сарын 10-аас хүүхдэд томуугийн вакцин хийж эхэлсэн.

Одоогийн нөхцөл байдлыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулж, судалгаа хийсэн. Үүнээс харахад томуу, томуу төст өвчин нэлээд буурсан хандлагатай байна. Үүнд мэдээж томуугийн вакцины нөлөө байгаа. Хоёрдугаарт, маск  нөлөө үзүүлж байгаа гэж харж байна. Бид ковидын нөхцөл байдалтай хоёр жил байхад амьсгалын замын өвчин нэлээд буурсан.

Гар угаах, маск зүүх гэх мэт амьдралын ердийн дадлууд эргээд өвчлөлийг бууруулах хүчин зүйл болж байгаа нь эерэг хандлага болж байна гэж үзэж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 11 сарын 13

50 huvi hvnee alchihaad soliorood bai lalriin alyyrchid.Odoo vldesen yadyy arhag uvchtei hvmvvs vhen gej baigaa uym yy .Umhii pashist MAN turuus tonil alyyrchid pashistyyd tsail.1921 ard tvmenii huvisgalba Halh goliin daind bid iim ih hvnee aldaagv im uym shvv.PASHIST HVRELSVH OUYERDENE.NAYMBAATAR ZANDANSHATAR.MAN.turuus tsail alyyrchid yaragchid toniloo.hYATADIIN KORNOOGIIN PASHIST MAN vter tvrgen tonil.

0  |  0
Top